
Тиймээс тодорхой албан хаагч хийгээд холбогдох байгуулллагууд хүүхдийг морины уралдаанд оролцуулахгүй байх шаардлагыг хүргүүлж байгаа талаараа дөнгөж сая хэвлэлийн хурал хийлээ. Энэ үеэр Л.Гүндалайгаас зарим зүйлийг асуулаа.
-Ер нь хурдан морийг насанд хүрсэн том хүн унах ёстой байдаг уу?
-Ер нь гадаадын оронд “joke” гээд морь унадаг хүмүүсийг хэлдэг. Тэдгээр хүмүүс ойролцоогоор 160 см өндөртэй, 62 илүүгүй жинтэй байдаг. Тэгэхээр тийм хүмүүс Европт ховор олддог. Харин Монголд бол ийм төрлийн хүмүүс олон шүү дээ. Тэгэхээр хүүхдээр морь унуулахгүй байвал адаглаад ажлын байр нэмэгдэнэ шүү дээ. Хөдөлмөрийн гэрээ хийгээд л ажлын байр шинээр бий болно шүү дээ.
-Хүүхэд морь унахдаа хэр дуртай байдаг юм бол. Энэ талаар судалгаа байдаг болов уу?
-2005 оноос Хүүхдийн төлөө газрынхан судалгаа авсан байна. Тэгэхэд морь унадаг 250 хүүхэд ирсэн. Тэдний тал нь бид маш их айдаг. Унаад давхиж байхдаа унаж бэртдэг тухайгаа ярьж байсан. Мөн ямар нэг байдлаар сэтгэл санааны дарамт байдгийг хэлж байсан.
-Монгол улсын хуулинд хурдан морь унах хүүхдийн насыг заасан байдаг байх аа?
-7 наснаас дээш хүүхэд хурдан морь унаж болноо гэж заасан байдаг. Энэ бол тухайн үед гаргасан маш том алдаа. Манай УИХ-д бараг 70 хувь нь уяачид байдаг. Нөгөө л алдар цолтой мундаг уяачид УИХ-д байдаг. Засгийн газрын 70 хувь нь ч уяач нар байгаа. Тэгэхээр УИХ, Засгийн газраас энэ хуулинд өөрчлөлт оруулах болов уу гэж горьдоод хэрэггүй. Харин Үндсэн хуулийн цэцэд бид хандсан байгаа.
Хууль зөрчиж хүний амь насаар тоглож байгаа асуудлыг таслан зогсоох ёстой. Бид үүний төлөө тууштай тэмцэнэ. Монголын хүүхдээр зугаа цэнгэл хийж байгаа явдлыг таслан зогсоох хэрэгтэй байна. 40 гаруй хүүхдээр жил бүр морь унуулж, хөдөлмөрийн мөлжлөгт оруулахаа болимоор байна. Адаглаад Засгийн газраас мориноос унаж бэртсэн хүүхдэд нөхөн олговор олгодоггүй шүү дээ: Харин нөгөө талд баячууд өөрсдийнхөө хүүхдээр хэзээ ч морь унуулдаггүй. Өнөөх л ядуу буурай айлын хүүхдүүд хохирч байгааг хаа хаанаа бодолцох хэрэгтэй байна.
Д.Ундрах //24tsag.mn/
Сэтгэгдэл (5)