Улсын Ерөнхий Прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны төв, Ханнс-Зайдалын сан түүний Эрх зүйн боловсролын академитай хамтран Эрүүгийн эрх зүйн сургагч багш бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд Эрүүгийн эрх зүйн чиглэлээр бэлтгэх прокурор сургагч багш нарын мэргэшүүлэх анхны сургалтаа Эрх зүйн боловсролын академийн байранд 2014 оны 05-р сарын 20-ны өдрөөс 3 хоног үргэлжилж сургалтыг ХБНГУ-ын Бавари муж улсын Эрүүгийн цагдаагийн газрын дарга асан, багш Хайнц Хаумер удирдан явуулсан байна.Сургалт хөтөлбөрийн дагуу Хүн худалдаалах, Мөнгө угаах, Хууль бусаар хөрөнгөжих, Байгаль хамгаалах журмын эсрэг, Соёлын өвийн эсрэг, Мансууруулах бодистой холбоотой гэмт хэргүүдийг мөрдөн шалгах аргачлал, тэдгээрийг бусад гэмт хэргүүдээс ялган зүйчлэх, энэ төрлийн гэмт хэргийн эсрэг олон улсын хууль тогтоомжийг хэрэг шийдвэрлэхэд хэрэглэх аргачлалын талаар тус тус сургалт явуулж, харилцан санал солилцжээ.
Сургалтанд УЕПГ, Нийслэлийн прокурорын газар, дүүргийн 1, 2 дугаар прокурорын газар, Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Дорнод, Өмнөговь, Сэлэнгэ аймгийн прокурорын газруудын нийт 20 прокурор оролцсон байна.

















































