"Архигүй Булган " хөтөлбөрийн хүрээнд Булган аймгийн цагдаагийн газрааас санаачлан Булган сумын есөн иргэн, тэдний ар гэрийн хүмүүст итгэл үзүүлэн нийгэмшүүлэх, ажлын байраар ханган, дэмжлэг туслалцаа үзүүлэх цогц арга хэмжээ зохион явуулж байна.Энэ ажлын хүрээнд Булган сумын ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Хөдөлмөрийн хэлтэс, Сайхан Монгол ЭИАК,НХҮ хэлтэстэй хамтран Төв аймгийн Баян суман дахь Албадан эмчилгээний газар эмчилгээ хийлгэж байгаа есөн иргэнээ эргэж, уулзалт зохион байгуулан урам зориг өгч, сэтгэгдэлийг нь хуваалцаж, халуун дотно яриа өрнүүлэн нөхцөл байдалтай нь танилцлаа. Мөн тус төвд эмчилгээ хийлгэж байгаа 100 гаран эмчлүүлэгч нарын дунд сургалт, өдөрлөг зохион байгуулан ажиллаа.

















































