
АТГ-тай холбоотой гомдлууд сүүлийн үед ихээр гарч байгаа. Тэр дундаа АТГ хүмүүсийг хэрэгт холбогдуулангуутаа л цагдан хорьдог, улмаар эмчилгээ хийлгэх, эргэлт оруулах бүх бололцоог нь хааж байна гэх болсон. Тэгвэл цагдан хоригдож байгаа хүмүүсээ эргэж тойрох бололцоог өнөөдрийн байгуулагдсан Олон нийтийн зөвлөлийн гишүүдэд хангаж өгөх үү гэж АТГ-ын эрх бүхий хүнээс тодруулахад "Хэрэгт холбогдсон байдлаас нь хамааруулж таслан сэргийлэх ажиллагаа авдаг. Тэгэхээр өнөөдөр мөрдөн байцаалтын шатанд таслан сэргийлэх хэмжээг гадуур батлан даалтаар байлгах, барьцаа авах, цагдан хорих төрлүүдээр авдаг. Тэгвэл бид жилд нийт мөрдсөн хэргийнхээ 10 орчим хувьд нь л цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч явж байгаа. Мөрдөн байцаалтанд цагдан хоригдож байгаа хүмүүсийн нөхцөл байдал, тухайн хэрэгт холбогдуулан шалгагдаж байгаа асуудлаар эсвэл хүний эрх зөрчигдөж байгаа асуудлаар олон нийтийн зөвлөлийн гишүүд хоригдож байгаа хүмүүстэй очиж уулзах боломжтой. Өнөөдрийн байдлаар манай хэлтэст 3 хүн цагдан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгаа" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)