
Зуны эхэн сараас намрын дунд сар хүртэл нийслэл Улаанбаатар хотын иргэд зусландаа гардаг. Жилээс жилд зуслангийн үйл ажиллагаа өргөжиж, зусланд гардаг айл өрхүүдийн тоо олширч, үйлчилгээний газрууд нэмэгдэж, замын хөдөлгөөн ч ихэсдэг. Иймээс цагдаагийн алба хаагчид зуслангийн амар амгалан байдлыг хангах зорилгоор тодорхой цагийн хуваарийн дагуу нэмэлт эргүүл гарган ажиллаж эхэллээ.
Д.Ундрах /24tsag.mn/