
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор Булган аймгийн Цагдаагийн газар, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, Соёмбо даатгалтай хамтран "Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад хүүхдийн оролцоо" үйл ажиллагааг зохион явуулж байна. Энэ үйл ажиллагааны хүрээнд сургууль орчмын явган зорчигчийн гарц, тэмдэг, тэмдэглэгээг хүүхдүүдийн оролцоотойгоор будаж сайжруулжээ. Мөн ЕБС-ийн сурагчдын дунд "Жолооч таньдаа" захидлын уралдааныг зарлан энэ сарын 31-нд шилдэг 3-н захидлыг шалгаруулж урамшуулах юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/