Хэдхэн хоногийн дараа болох Эх, үрсийн баярын үеэр цагдаа нар өндөржүүлсэн бэлэн байдалд ажилладаг. Тиймээс ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс сэрэмжлүүлэг мэдээлэл авлаа.“Удахгүй эх үрсийн баяр болох гэж байна. Энэ үеэр цагдаагийн байгууллага эргүүл хамгаалалт, хяналт шалгалтаа эрчимжүүлэн ажиллана. Мөн архидан согтуурах хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллана. Зургаадугаар сарын 1-ний өдрүүдэд архи согтууруулах ундаагаар аж ахуй нэгжүүд үйлчилгээ үзүүлэхгүй байх ёстой. Үүний хэрэгжилтийг хангаж ажлуулна. Мөн энэ өдөр бага насны хүүхдэд хараа хяналтыг сайжруулах зайлшгүй шаардлага. Энэ үеэр ихэвчлэн гардаг гэмт хэргийн тухайд хүүхэд төөрөх асуудал байдаг. Тиймээс эцэг эхчүүд анхааралтай байх хэрэгтэй. Хүн ихээр цугласан газруудад хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй. Цагдаагийн байгуулагаас төв талбай, парк орчмоор пост гаргаж ажлуулна. Ингэснээр төөрсөн хүүхдүүдийг эцэг, эхчүүдэд олж өгөх юм. Мөн хулгайн төрлийн гэмт хэрэг гарах хандлага их байдаг учир өөрсдийнхөө өмчид анхаарах чухал. Тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд машиндаа овор хэмжээтэй зүйл орхихгүй байхыг урьдчилан анхааруулж байна” гэв.
Д.Ундрах /24tsag.mn/

















































