
Цагдаагийн байгууллагынхны шинэ дүрэмт хувцас Турк улсад хийгдсэн байдаг. гэвч цагдаагийн алба хаагч, албаныхны санаачлагаар тоног хэрэгслүүд, өвлийн гутал зэргийг дотоодын компаниараа хийлгэж байгаа. Тэгвэл дараа, дараагийн хувцас хэрэгслийн бэлтгэл хэр байгаа хийгээд ямар компаниар хийлгэхээ сонгон шалгаруулалтаар сонгох уу гэх асуултанд ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад “Үндэсний хоёр компанид цагдаагийн алба хаагчийн агсамж, өвлийн гутлыг хийлгэж байгаа. Одоогоор үйлдвэрлэл явагдаж байна. Дараа, дараагийн хувцасны тухайд нээлттэй сонгон шалгаруулалт зарлана. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан цагдаагийн албаны шинэ дүрэмт хувцасны загвар орц, хийц, материал ямар байх талаар тодорхой зааж өгсөн. Тиймээс бид тэрнийхээ дагуу тендер шалгаруулалт явуулна. Өмнөх хоёр компанийг ч шалгаруулж сонгосон байгаа. ЦЕГ-аас цагдаагийн албан хаагчдын материалын чанарт гол анхаарлаа хандуулж байна. Цааш цаашдаа өвлийн хувцас, ёслол амралтын хувцас хийгдэнэ. Одоо хийж байгаа хувцсыг бол цэвэр үхрийн ширээр, чанартай хийж гүйцэтгэж байгаа” гэв.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)