
Улаанбаатар Налайх чиглэлийн замд зорчих хөдөлгөөн ихэсч, тэр хэмжээгээр авто ослын давтамж нэмэгджээ. Харин уг замыг өргөтгөж, шинэчлэхээр болсон байна. Энэ жилдээ концессийн гэрээний дагуу гүйцэтгэгчийг шалгаруулж, гэрээ байгуулах ажил хийгдэх аж. Харин ирэх жилээс барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Улмаар хоёр урсгал, дөрвөн эгнээтэй зам болгож өргөтгөх нь.
Д.Дуулим