
Гэтэл энэхүү захирамжийг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан цуцлахыг хүссэн албан бичгийг хотын даргад хүргүүлжээ. Тэрбээр албан бичигтээ “Энэхүүг захирамжийг цуцлахгүй бол Засгийн газрын зүгээс хэрэгжүүлж буй Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн ажил урагш явахгүйд хүрнэ.
Нөгөө талаар ид бүтээн байгуулалтын үеэр ийм шийдвэр гарсан барилгын салбарынханд хүндээр тусаж байгаа” гэжээ.
Үүнтэй холбоотойгоор өнөөдөр НИТХ-аар А/293 дугаар захирамжийг цуцлах эсэхийг хэлэлцэхээр болжээ.
24tsag.mn