
Баг тамирчид өчигдөр эх орондоо ирсэн бөгөөд тэднийг ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал, Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Бакытжхан нар хүлээн авч уулзан дурсгалын зүйлс гардуулжээ.
Энэхүү тэмцээнд Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны эрэгтэй, эмэгтэй баг тамирчид анх удаагаа оролцож, хөвгүүдийн баг тавдугаар байрт шалгарч, охидууд 11 дүгээр байр эзэлсэн юм.
Дасгалжуулагч ОУХМ Г. Ихбаяр, Спортын мастер Б.Отгонсүрэн нар хэлэхдээ "Манай тамирчид нуруугаараа жаахан намхан байсныг эс тооцвол ур чадвараараа маш сайн байсан. Анх удаа европын улсуудтай хүүхдүүд маань тоглолт хийсэн нь туршлага болж өглөө. Бид өсвөр үеэ сайн дэмжвэл цаашид сагсан бөмбөгийн спортыг үндэсний хэмжээнд хөгжүүлэн, Олон улсын түвшинд өндөр амжилт үзүүлэх боломж ойрхон байгааг харуулж байна" гэлээ.
24tsag.mn