
Энэхүү тэмцээнд Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны эрэгтэй, эмэгтэй баг тамирчид анх удаагаа оролцож, хөвгүүдийн баг тавдугаар байрт шалгарч, охидууд 11 дүгээр байр эзэлсэн юм.
Тодруулбал: Эстонийг нэмэлт цагт 10:11 харьцаатайгаар ялж 5-р байрын төлөө Азийн сагсан бөмбөгийн спортын хөгжлийг тодорхойлогч хүчирхэг багуудын нэг Тайваний шигшээ багийг 16:13 хожиж Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээний 5-р байрт шалгарсан юм. Харин эмэгтэй шигшээ баг Тайландын багт хожигдсон ч Индонезийн багийг 14:12 харьцаатай ялж, 11-р байрт шалгарчээ.Дасгалжуулагч ОУХМ Г. Ихбаяр, Спортын мастер Б.Отгонсүрэннар хэлэхдээ: Манай тамирчид нуруугаараа жаахан намхан байсныг эс тооцвол ур чадвараараа маш сайн байсан. Анх удаа европын улсуудтай хүүхдүүд маань тоглолт хийсэн нь туршлага болж өглөө. Бид өсвөр үеэ сайн дэмжвэл цаашидсагсан бөмбөгийн спортыг үндэсний хэмжээнд хөгжүүлэн, Олон улсын түвшинд өндөр амжилт үзүүлэх боломж ойрхон байгааг харуулж байна хэмээсэн юм.