
Ирэх зургадугаар сарыг “Хуулийн сар” болгосон бөгөөд Захиргаа хуулийн хэлтсээс иргэдэд чиглэсэн хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. Тухайлбал, хуулийн чиглэлээр иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, мэдээ мэдээллээр хангах аж. Мөн тус хэлтсийн мэргэжилтнүүд хороодод ажиллаж төрийн үйлчилгээний талаархи иргэдийн сэтгэл ханамжийн байдлаар судалгааг авах юм байна.