Олон улсын хүүхдийн
эрхийг хамгаалах өдрийг угтаж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрх, авьяас
чадвар, хүсэл мөрөөдлийг нь нийгэмд таниулах “Бид тэгш эрхтэй-Флашмоб”
маргааш болно. Уг өдөрлөгийг “Бид чадна эм эн нэгдэл” ТББ-аас зохион байгуулж буй бөгөөд 12:00 цагт Чингисийн талбайд болох юм.

Өдөрлөгийн эхний хэсэг 14:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд 14:30 цагаас 18:00 цаг хүртэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн уран зураг, гар урлалын үзэсгэлэн худалдаа, урлагын тоглолт Iloft function house-т болох аж.
Дашрамд дуулгахад, тус ТББ-аас өмнө нь “Wheelchair” загварын шоуг зохион байгуулж байсан төдийгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байранд зуучлах болоод нөлөөллийн ажлуудыг хийдэг билээ.
24tsag.mn