Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Иргэдийг таван чиглэлээр орон сууцжуулах хөтөлбөрийг баталлаа

2014-5-29
0
ЖИРГЭХ

орон сууц        Өнөөдөр болсон НИТХ-аар  иргэдийг таван чиглэлээр орон сууцжуулах хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа.

Дээрх хөтөлбөр нь нийслэлд хүн ам, нийгэм, эдийн засгийн хэт төвлөрөлт, хотжилттой холбогдон үүсч буй хот байгуулалтын сөрөг үр дагавруудыг багасгах, нийслэлийн гэр хорооллын орчныг сайжруулах, гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах, дахин төлөвлөн барилгажуулах, нийслэлийн хэмжээнд төлөвлөлтгүй тэлж буй гэр хорооллыг шинэчлэн барилгажуулах замаар иргэдийг эрүүл, аюулгүй орчин, стандартын шаардлага хангасан орон сууцанд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм.

Өдрөөс өдөрт нэмэгдэж буй орон сууцны хэрэгцээг үндсэн 5 чиглэлээр орон сууц жуулахаар дэд хөтөлбөрийг боловсруулсан. Үүнд:

        Гэр хорооллыг дахин төлөвлөж барилгажуулах замаар иргэдийг орон сууцаар хангах

Гэр хороолол нь Улаанбаатар хотын нийт газар нутгийн 54,9 хувийг хамран, төлөвлөлтгүйгээр тэлж иргэдийн цэвэр, эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг зөрчиж байгаа нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг эхлүүлэх үндэслэл болсон.  Энэ төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах “Нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газар”-ыг байгуулсан бөгөөд нийт Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн 4618,05 га талбайг дахин төлөвлөлтөд хамруулахаар ерөнхий төлөвлөгөөнд тусгасан. Өнөөдрийн байдлаар 21 байршилд иргэдийн санаачилга, оролцоон дээр тулгуурлаж тохиролцох, зөвшилцөх зарчмаар төслийн ажил эхлээд байна. 2018 он гэхэд 21 байршилд 1,337.5 га талбайд, 78.0 мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулж, иргэд инженерийн дэд бүтцэд холбогдсон орон сууц, эрүүл аюулгүй орчинд амтдрах нөхцөлийг бүрдүүлэхээр төлөвлөсөн.

Төлөвлөгөөний дагуу 2014 онд 4,559, 2015 онд 14,643, 2016 онд 17,398, 2017 онд 18,325, 2018 онд 23,042 айлын орон сууцыг ашиглалтад оруулна.

Иргэдийн оролцоотойгоор газар шинэчлэн зохион байгуулж, газар ашиглалтыг сайжруулах, газрын үнэ цэнийг нэмэгдүүлэх, нийгмийн болон инженерийн дэд бүтэцтэй амины орон сууц голлосон хороолол болгон хөгжүүлэх, иргэдийн амьдрах орчинг сайжруулах

Гэр хорооллын нутаг дэвсгэрийн 4,157.6 га буюу 89,5 хувийг гэр, хашааны газар эзэлж, нийгмийн үйлчилгээний зориулалтын барилга байгууламжийн газар 256,3 га буюу 5,5 хувийг эзэлж байна. Үүнийг орон сууцны хороололтой харьцуулбал 4 дахин бага бөгөөд дэд бүтцийн барилга байгууламжийн газар 4,8 га талбайг эзэлж байна. Гэр хороололд амьдардаг ихэнх иргэд нь тухайн хашааныхаа газрын өмчлөгч, эзэмшигч нь байдаг. Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй дүүргийн гэр хорооллын 133,65 га нутаг дэвсгэрт хийсэн судалгаагаар 84,48 га газар буюу 63,2 хувь нь өмчлөл, эзэмшлийн сул талбай байна.

Энэ ажлыг хэрэгжүүлэхээр “Нийслэлийн Гэр хорооллыг оронсууцжуулах төсөл” ОНӨҮГ-ыг байгуулсан юм. Тус газар нь 2013 онд иргэдийн 22,214 хүсэлтийг хүлээн авсан дүнгээс үзэхэд иргэдийн 72 хувь нь өөрийн өмчлөл, эзэмшлийн газар дээр амины орон сууц барин, инженерийн шугам сүлжээнд холбогдох хүсэлтэй байна.  Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны голлох зорилт буюу дэд бүтэц нь шийдэгдсэн амины тохилогч орон сууцтай болгох ажлыг иргэдийн санаачилга, оролцоотойгоор эхлүүлээд байна.

    Түрээсийн орон сууцг хөгжүүлэх замаар нийгмийн зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах

Улаанбаатар хотод 2013 оны жилийн эхний байдлаар 40.0 мянган иргэн орон сууц түрээслэн амьдарч байна. Өнөөдрийн байдлаар тухайн орон сууцны байршил, зэрэглэлээс хамаарч 1 өрөө байрыг 300-500.000, 2 өрөө байрыг 500-750,000 төгрөгөөр түрээслэж байна.Игэдийн орон сууц худалдан авах чадвараас хамаараад орон сууц түрээслэгчдийн тоо өсөн нэмэгдэж байгаа боловч түрээсийн орон сууцны хүрэлцээ хомс, өндөр үнэтэй байна. Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд 2016 он хүртэл жил бүр 1000 айлын түрээсийн орон сууцыг, 2017-2020 онуудад жил бүр 2,000 айлын түрээсийн орон сууцыг төрөөс нийлүүлэхээр тусгагдсан.
Энэ зорилт, хэрэгцээг үндэслэн Ахмадын орон сууцны хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байгаа бөгөөд “Ахмадын хотхон”-1 ОНӨААТҮГ-ыг байгуулан эхний ээлжинд 300 өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг зах зээлийн үнээс 3-4 дахин хямд буюу 75-150.000 төгрөгийн түрээсийн орон сууцанд хамруулаад байна.
2014 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр 396 айлын түрээсийн орон сууцыг ашиглалтад оруулна. 2015 онд 1604, 2016 онд 2604, 2017 онд 4604, 2018 онд 6604 айлын түрээсийн орон сууц барьж ашиглалтад оруулна.

Дээрх 3 чиглэлийн арга хэмжээ нь төлөвлөгөөний дагуу тодорхой гүйцэтгэл, үр дүнтэйгээр хэрэгжиж байгаа бол нийслэлийн иргэдийг орон сууцжуулах дөрөв, тав дахь чиглэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр “Нийслэлийн орон сууцны дэд хөтөлбөр”-т тусгажээ.
 
    Шинэ суурьшлийг бий болгох замаар иргэдийг орон сууцжуулах    /Нийслэлийн Орон сууцны корпораци/

Энэ чиглэл нь өмнө нь болон одоо төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны хөтөлбөрөөс илүү уян хатан нөхцөлийг иргэдэд санал болгож байгаагаараа онцлог юм. Нийслэлийн орон сууцны корпорцаи /НОСК/ байгуулах бөгөөд орон сууцны урьдчилгаа 20-30 хувийг бэлнээр төлөх боломжгүй иргэдэд зориулсан үйлчилгээ юм. Тодорхой орлоготой /цалин/ иргэн өөрийн орлогоосоо 3-5 жилийн хугацаатай авах байрнаасаа хамаарч сар бүр тогтмол мөнгийг НОСК-т төвлөрүүлж урьдчилгаа мөнгөө бүрдүүлэн тухайн байрандаа орох боломжтой болно. Үргэлжлүүлэн мөнгөө өгсөнөөр тодорхой хугацааны дараа тухайн байраа өөрийн болгох нөхцөлөөр уг үйлчилгээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Сингапур, Солонгос улсад энэ жишгээр иргэдийг орон сууцжуулсан бөгөөд урт хугацаанд хэрэгжүүлсэн байдаг. Учир нь тус улс иргэдээсээ газар их хэмжээний мөнгөөр худалдаж авахаас өөр боломж байхгүй байсан учраас санхүү, хугацааны хувьд хүндрэл гарсан байна. Харин Улаанбаатарын хувьд өөрийн өмчийн газар дээр шинэ суурьшлийн бүс тогтоож, орон сууцны хороолол босгох нь нэг давуу тал болж байгаа юм.
2018 онд нийт 80,0 мянган айлын орон сууц, сургууль, цэцэрлэг, дэд бүтэц, ногоон байгууламж бүхий эрүүл, аюулгүй орчинг цогцоор нь бүрдүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Орон сууцны хорооллууд баригдаж нийлүүлэлт нэмэгдсэнээр үнийн хөөрөгдөлтэй байгаа орон сууцны зах зээлийн үнийг бууруулж, цаашид тогтвортой, бодит үнээр иргэдийг хангах боломж бүрдэнэ.

    Хуучин баригдсан орон сууцны нөхцөлийг сайжруулах, шинээр барилгажуулах

Нийслэлд орон сууцны зориулалтаар баригдсан барилгуудын ашиглалт, үнэ цэнэ, өнгө үзэмж, чанарыг сайжруулах, иргэдийн амьдрах орчин, аюулгүй байдлыг хангах, хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх зайлшгүй хэрэгцээ, шаардлага үүсч байна. Засгийн газар болон нийслэлийн зүгээс жил бүрийн улсын болон орон нутгийн төсөвт хуучин орон сууцны барилгын чанарын судалгаа, шинжилгээ, засвар үйлчилгээ, үинэчлэлд зориулан тодорхой хөрөнгө гарган хэрэгжүүлсээр ирсэн.

Хөрөнгө оруулалтыг үр дүнтэй, нэгдсэн төлөвлөлттэй болгох, хуучин орон сууцны нөхцөлийг төр, иргэд, хувийн хэвшлийн оролцоотойгоор сайжруулж, орон суугчдын орон сууцны нөхцөлөө дээшлүүлэх санал санаачилгыг дамжих, санхүүжилтийн шинэ тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байна.

Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд тусгасны дагуу 2016 он хүртэл 4600 айлын орон сууцыг дахин шинэчлэхээр төлөвлөсөн. Ингэхдээ хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллахаар судалж байгаа юм.

2014 онд 1178, 2015 онд 3422, 2016 онд 4600, 2017 онд 6100, 2018 онд 8600 айлын орон сууцыг шинэчлэн барьж ашиглалтад оруулна.

24tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    6 цаг 9 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    6 цаг 35 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    6 цаг 36 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    7 цаг 40 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    8 цаг 17 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    8 цаг 34 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    8 цаг 54 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    8 цаг 57 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    9 цаг 58 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    10 цаг 9 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    11 цаг 2 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    11 цаг 6 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    11 цаг 22 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    12 цаг 6 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    12 цаг 53 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    13 цаг 8 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    13 цаг 49 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    14 цаг 13 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    14 цаг 17 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    14 цаг 22 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК