
Тэд одоогоор Маршалын гүүрнээс зүүн чиглэлд хуучин асфальтбетон хучилтыг хуулан дахин боловсруулах ажил хийж байгаа юм. Энэ ажлын хүрээнд өнөөдрөөс эхлэн Зайсан толгойн зүүн талаас Их тэнгэрийн амны зүүн тал хүртэлх 2.2 км замыг 10 хоногийн хугацаатай хааж хучилт хийх юм байна.
Энэ замыг ирэх 8 дугаар сарын 01-нд хүлээлгэж өгөх гэрээтэй бөгөөд зам ашиглалтад орноор хотын зүүн захаас Яармаг чиглэлд Богд уулын араар түгжрэлгүй шууд хүрэх боломжтой болно.
24tsag.mn