
Хүүхдийн баяр болох гэж байгаатай холбогдуулан Т-Батаарыг өчигдөр нийслэлд авчирч, Ленины музейд байрлууллаа. Т-Батаар болон түүний нөхдийг өнгөрсөн аравдугаар сараас эхлэн Дархан-Уул аймагт байрлуулж, нутгийн иргэдэд үзүүлж, сонирхуулсан. Гэвч шүүхээс Ленины музейг төрийн өмч болохыг тогтоосон учир Т-Батаар болон түүний нөхдийг байх ёстой газар нь байлгахаар ийн авчиржээ. ССАЖЯ-ны зүгээс Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмаас урьтаж иргэдийн хүртээл болгохоор зорьж ажиллана гэдгээ хэллээ.
Сэтгэгдэл (1)