
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан өнөөдөр ШШГЕГ-ын харьяа Хүүхдийн хорих 411 дүгээр анги нээлттэй ажиллаж, хүмүүжигч хүүхдүүдийг эцэг эхтэй нь уулзуулах юм байна. Мөн хорих ангийн хүсэлтээр 11.00 цагаас Хүүхдийн номын ордон, МЗЭ-ийн дэргэдэх Залуу Зохиолчдын Нэгдлээс хамтран тус хорих ангид очиж уулзалт хийхээр болжээ. Хүүхдийн номын ордны “Зөөврийн номын сан” 411 дүгээр хорих ангитай хамтран ажиллаад хоёр жил болж байгаа бөгөөд 45 хоногт нэг удаа багц ном хүргэж өгдөг юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/