
Өнөөдрөөс ирэх сарын 01-ний хооронд Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Геронтологийн үндэсний төв, Монголын бэлгийн анагаах ухааны нийгэмлэг, Монголын андрологийн нийгэмлэг, Монголын менопауз, андропауз зохицуулалтын нийгэмлэг, Монголын бөөрний мэс заслын нийгэмлэгүүд хамтран Ази Номхон далайн орнуудын “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, насжилт” сэдэвт олон улсын 9 дэх удаагийн чуулганыг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Чуулганд Америк, Япон, Сингапур, Солонгос, Тайван, Тайланд, Индонез, Малайз гэх зэрэг дэлхийн нэр хүнд бүхий гадаадын 50 гаруй эрдэмтэн, судлаачид оролцоно.
Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, насжилт бэлгийн анагаах ухааны ололт, амжилтаас суралцах, мэдлэг, туршлагаа солилцох, гадаад, дотоодын хамтын ажиллагаа өргөжүүлэх чухал ач холбогдолтой чуулга уулзалтад Нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр, Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд стратегийн хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, эмэгтэйчүүд, мэс засал, дотоод шүүрэл, гериатр эмч нар оролцох юм.