
"Оюутолгой" компани 300 орчим ажилтнаа халсан талаарх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Тэгвэл энэ талаар Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлээс мэдээлэл хийжээ. Тэдний хэлж буйгаар "Оюутолгой" компанийн удирдлагуудыг хэлэлцээрийн ширээний ард суух ёстой гэв. Хэрэв хүсэлтийг хүлээж авахгүй бол тэмцлийн хэлбэрийг сонгоно гэдгээ ч онцоллоо. Учир нь тэд "Оюутолгой" компанийг ажилтнуудын төлөөллийн байгууллагатай гэрээ хэлэлцээр хийгээгүй олон арван ажилчдыг халлаа хэмээн буруутгаж байгаа аж.
Сэтгэгдэл (2)