Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ЦЕГ-аас эмгэнэл илэрхийлж байна

2014-5-30
0
ЖИРГЭХ

С.ЖанцанSnapshot_2014-05-30_084326
/1949-2014/
Монгол Улсын Гавьяат хуульч, Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан, Хууль сахиулахын их сургуулийн Шинжлэх ухаан, технологийн газрын Цагдаа судлалын төвийн дарга бөгөөд Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, цагдаагийн хурандаа Суурийн Жанцан нь 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдөр зуурдаар нас нөгчиж бид бүхэнд нөхөж баршгүй гарз учирлаа.
С.Жанцан 1949 онд Ховд аймгийн Чандмань сумын нутагт төрсөн, 1968–1972 онд НАХЯ-ны Засан хүмүүжүүлэх байгууллагын барилгын ангид хянагч, 1972–1977 онд ОХУ-ын ДЯЯ-ны академид сонсогч, 1977–1982 онд НАХЯ-ны Цэргийн тусгай дунд сургуульд багш, 1982–1985 онд ОХУ-ын ДЯЯ-ны академид адъюнкт, 1985–1995 онд Цагдаагийн дээд сургуульд ахлах багш, тэнхмийн эрхлэгч, 1993-1999 онд Монгол Улсын Үндсэн Хуулийн цэцийн гишүүн, 1995–1998 онд БХИС-ийн Хилийн цэргийн дээд сургуульд тэнхмийн эрхлэгч, 1998–2003 онд Тагнуулын Ерөнхий Газрын Дээд сургуульд тэнхмийн эрхлэгч, 2003–2008 онд Цагдаагийн академид тэнхмийн эрхлэгч, 2008–2011 онд Цагдаагийн академид Криминологи судалгааны тасгийн эрхлэгч, зөвлөх профессор, 2011–2014 онд Дотоод хэргийн их сургууль, улмаар Хууль сахиулахын их сургуулийн Цагдаа судлалын төвийн дарга бөгөөд Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнаар төрийн өндөр алба, хууль сахиулах байгууллага, их, дээд сургуульд тасралтгүй 46 дахь жилдээ ажиллаж иржээ.
Тэрээр хууль зүйн салбарын боловсон хүчнийг бэлтгэх, цагдаагийн алба хаагчдыг сургах, мэдлэг, мэргэжлийг нь дээшлүүлэхэд багана мэт түшиг тулгуур болж,  мянга мянган шавь нар, алба хаагчдын төлөө  билэг авьяасаа зориулж ирсэн манай ахмад шилдэг сурган хүмүүжүүлэгчдийн нэг байлаа.
С.Жанцан нь 1985 онд хууль зүйн ухааны дэд эрдэмтэн, 1992 онд хууль зүйн шинжлэх ухааны докторын зэргийг амжилттай хамгаалж, Шинжлэх Ухааны Академийн дэргэдэх Хууль зүйн шинжлэх ухаанаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн, Хууль сахиулах мэргэжлээр докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн орлогч дарга, НҮБ-д зөвлөх эрхтэй Олон улсын Мэдээлэлжүүлэлтийн академийн Академич, Хууль сахиулахын их сургууль, Монголын Үндэсний их сургууль, Үндэсний Тагнуулын Академи, “Шихихутаг” хууль зүйн дээд сургуулийн магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүнээр ажиллаж, хууль зүйн салбарт тэр дундаа цагдаагийн байгууллагын үе үеийн  олон арван эрдэмтэн, судлаач, багш, алба хаагчдыг бэлтгэсэн тэргүүлэх зэргийн эрдэмтэн байв.
С.Жанцангийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр, төрийн тусгай албанд зүтгэсэн хөдөлмөр бүтээлийг үнэлж 2009 онд Монгол Улсын Гавьяат хуульч цол хүртээжээ.
Түүнчлэн Цэргийн гавьяаны улаан тугийн, Цэргийн гавьяаны, Алтан гадас одонгууд, Цэргийн хүндэт болон ойн медалиуд, "Төрийн албаны тэргүүний ажилтан", Үндсэн Хуулийн Цэцийн “Хүндэт тэмдэг”, "Ардын боловсролын Тэргүүний ажилтан", "Шинжлэх ухааны тэргүүний ажилтан", "Онц сэргийлэгч", "Онц хилчин", "Хүндэт чекист", Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын “Тэргүүний ажилтан", “Хүндэт ажилтан" цол, тэмдгээр тус тус шагнаж урамшуулсан байна.
 Талийгаачийн оюунлаг, хүнлэг энэрэнгүй, хөдөлмөрч,  хичээнгүй, үнэнч шударга, ноён нуруутай, зарчимч, эрхэм нандин зан чанар болон эгэл даруу, нөхөрсөг гэгээн дүр нь бидний сэтгэл зүрхэнд үеийн үед мөнхрөн үлдэх болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.


УМ САЙН АМГАЛАН БАЙХ БОЛТУГАЙ

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР


0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    6 цаг 9 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    6 цаг 35 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    6 цаг 36 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    7 цаг 39 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    8 цаг 17 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    8 цаг 34 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    8 цаг 54 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    8 цаг 57 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    9 цаг 58 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    10 цаг 9 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    11 цаг 2 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    11 цаг 5 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    11 цаг 22 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    12 цаг 6 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    12 цаг 53 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    13 цаг 8 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    13 цаг 49 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    14 цаг 13 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    14 цаг 17 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    14 цаг 22 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК