Жуулчны гудамжны автозамыг өргөтгөн шинэчлэхээр төлөвлөсөн. Уг төлөвлөлтийн дагуу “Гудамж” төслийнхөн удахгүй замын ажлаа эхлэх гэж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор уг гудамжинд байрлах хөшөөнүүдийг өчигдөр нүүлгэлээ.

Жуулчдын гудамжинд 10 гаруй хөшөө бий. Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу аялал жуулчлалыг дэмжих зорилгоор 2009 онд Б.Хийморь гэдэг барималч эдгээр хөшөөг бүтээсэн байна. Хөшөөнүүдийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлуулах юм.

Сэтгэгдэл (1)