
Өнөөдөр 11.00 цагт Тусгаар тогтнолын ордны нэг давхарт “Уран гарт эхчүүд” нэртэй бүтээлийн үзэсгэлэн гарах гэж байна. Уг үзэсгэлэнг Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооноос зохион байгуулж байгаа бөгөөд эрхэлсэн тодорхой ажилгүй болон тэтгэврийн насны өрх толгойлсон ээжүүд бүтээлээ дэлгэх юм байна.
Тус үзэсгэлэн нь хөдөлмөрч ээжүүдийг дэмжсэн тэдэнд урам зориг өгч, хийсэн бүтээлийг нь зарж борлуулахад дэмжлэг үзүүлсэн ажил болно хэмээн зохион байгуулагчид хэлж байна. Нээлтэнд НАМЭХ-ны УЗ-ийн гишүүд оролцох аж.
Т.Энхэлээ