
Хөшөөтийн уурхайд үйл ажиллагаа явуулж буй "МоЭнКо", "Моннис майнинг" компани, Ховд аймгийн ЗДТГ, Хөдөлмөрийн хэлтэс, Худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран энэ сарын 19-30-нд Цэцэг сумын Хөшөөт, Мөрөн баг, Жаргалант, Дарви суманд ажлын байрны нээлттэй өдөрлөг зохиож байгаа. Эдгээр компаниуд гэрээний дагуу ажилчдынхаа 70 хувийг орон нутгаас авах ёстой. Одоогоор ажилд орохоор 600 гаруй хүн бүртгүүлээд байгаа аж. "МонЭнКо" компани 150 ажлын байранд лаборант, машинист, хөдөлмөр эрүүл аюулгүй байдал, нүүрсний чанарын мэргэжилтэн, инженер техникийн чиглэлээр бүртгэж байгаа аж.