
Төв талбайг тойрсон байгууллага, аж ахуйн нэгжүүдийг энэ өдөр нийтэд зориулан бие засах газраа нээлттэй байлгах саналыг ажлын хэсгээс гаргалаа. Баярын үеэр болзошгүй аюул осол, эрсдлээс сэргийлэх үүднээс талбайн баруун зүүн талд Яаралтай тусламжийн төвийн машинуудыг байрлуулж, Онцгой байдлын болон Цагдаагийн “Тамир-31” постуудыг төв талбайд ажиллуулах юм. Баярын нэгдсэн арга хэмжээ зургадугаар сарын 1-ний 11.00 цагт эхлэх бөгөөд тайз заслын ажил өнөөдрөөс эхэлж байгаа юм. Өнөөдрийн байдлаар баярын бэлтгэл ажил 90 гаруй хувьтай байгаа аж.