Дулааны шугам сүлжээнд хийгдэх урсгал засварын хүрээнд Улаанбаатар хотод халуун ус хуваарийн дагуу хязгаарлаад байгаа. Тавдугаар сарын 15-наас эхлэн халуун ус тасарсан орон сууцнуудад өчигдөр ирэх ёстой байсан. Гэтэл шугам сүлжээ солих ажил нь дуусаагүй учраас дахиад тав хоногоор хойшилж байгааг хариуцсан орон сууцны контор, СӨХ-д нь мэдэгдсэн байна. Засварын ажил наймдугаар сарын 30 хүртэл үргэлжлэх гэнэ.
24tsag.mn

















































