
Төрхөмдөө буцаж, хуульд заасан хугацаандаа батлагдах эсэх нь тодорхойгүй байсан төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар баталлаа. Ирэх гурван жилийн төсвийн чухал баримт бичигт өрийн босгыг өндөрсгөж 70 хувь байхаар Засгийн газар оруулж ирснийг УИХ дахь МАН-ын бүлэг эсэргүүцэж байсан юм. Тиймээс тус намын бүлэг энэхүү өрийн босгыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд тусгаснаар 40 хувиас хэтрүүлэхгүй байх шаардлагыг тавьж байсан бөгөөд УИХ-ын нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар өчигдөр Засгийн газарт буцаасан юм. Харин Засгийн газар өнөөдөр УИХ-аар төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийг дахин хэлэлцэж баталлаа. Ингэснээр ирэх 2017 он хүртэл Монгол Улсын гадаад өр ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй байх боломжтой болов.