Өнөөдөр буюу Хүүхдийн баярын өдөр Нарны зам буюу Хүүхдийн соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Чингисийн талбайн баруун зүүн хоёр талын зам хамгийн их ачаалал авдаг. Үүнтэй холбоотойгоор Чингисийн талбайн баруун зүүн хоёр талын бүх төлбөртөй зогсоолууд өнөөдөр үнэ төлбөргүй иргэдэд үйлчилнэ.Түүнчлэн энэ үеэр хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Чингисийн талбайн хоёр талын замын хөдөлгөөнийг 11:00-16:00 цагийн хооронд түр хугацаанд хааж байгаа юм.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очих бол та Дүнжингарав худалдааны төвийн зогсоол дээр, Соёл амралтын хүрээлэнд очих бол Паркийн өргөтгөлийн ажил хийж буй талбай, Сөүл рестораны урд талын зогсоолын талбай, Нарны зам дагуу байрлах урд гарц, Сөүл ресторан луу ордог гарц, орц, Замын цагдаагийн газар, Соёлжийн зогсоолд тээврийн хэрэгслээ байршуулан бусад замын хөдөлгөөнд оролцогч нартаа хүндэтгэлтэй хандаарай.
24tsag.mn

















































