
Хүүхдийн баярыг тохиолдуулан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүүхдүүдийн төлөөлөлтэй уулзахаар болжээ. Түүний уулзалт 13.00 цагаас Сансар судлалын музей буюу Одон орон судлалын төвийн байранд болох бөгөөд уулзалтад Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа, Хүн, амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ болон бусад албаны хүмүүс оролцох юм байна.
Түүнчлэн өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболд “ВИВА СИТИ” хороололд 13.40 цагт болох хүүхдийн баярын арга хэмжээнд оролцоно. Тэрээр энэ үеэр хүүхэд багачуудад мэндчилгээ дэвшүүлэхээс гадна гарын бэлэг гардуулах аж.
24tsag.mn