
Уулзалтаар Нийслэлийн 103 төвийн яаралтай түргэн тусламжийн авто машинууд гэр хорооллын айл өрхийн дуудлагад явахад гудамж нь мухар, хаягжилт тодорхойгүй зэрэг хүндрэл учирдаг. Энэ нь түргэн тусламжийнхан айлдаа хүрч чадахгүй цаг алдах, цаашилбал өвчтөний биеийн байдалд сөргөөр нөлөөлөх хэмжээний хүндрэл учруулдаг. Тиймээс мухар гудамжинд амьдардаг, түргэн тусламжийн машин хүрэхгүй айл өрхүүдийн судалгааг гаргаж хамтарч ажиллахаар болсон байна.
Мөн гэр хорооллын гудамжинд иргэд, яаралтай түргэн тусламжийнханыг тосон авч уулзах “Болзох цэг”-ийг байгуулахаар ярилцан оновчтой байршлыг тодорхойлохоор санал солилцжээ. Цаашид хоёр тал хамтран хороодод эрүүл мэндийн анхан шатны сургалтыг зохион байгуулж, Захирагчийн гэр хорооллын ажлын албадын туслах, иргэдийг идэвхитэй хамруулан, алслагдсан хороодод гарч буй өвчлөлийг бууруулахад анхаарч ажиллахаар боллоо гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.