Улс орнуудын Гаалийн их сургуулиудын холбоо, Азербайжаны Гаалийн байгууллагатай хамтран “Худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагаа-практикт” сэдэвт чуулга, уулзалтыг зохион байгуулсан байна. Монгол Улсын ГЕГ-ын Татвар, орлогын хэлтсийн гаалийн улсын байцаагч Д.Цэндсүрэн “Монголын Гаалийн байгууллагын эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох нь” сэдэвт илтгэлээ редакцийн зөвлөлд илгээн, улмаар шалгарч энэхүү чуулга, уулзалтад Монголын Гаалийн байгууллагыг төлөөлөн оролцлоо. Энэхүү чуулга уулзалтад 70 орны Гаалийн байгууллага, 20 олон улсын байгууллага, хувийн хэвшлийн 300 гаруй төлөөлөл оролцож Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилттэй холбоотой 9 багц сэдвийн доор чуулсан бөгөөд 2010, 2011, 2012 онуудад эдийн засгийн шинжлэх ухааны Нобелийн шагналт эрдэмтэд уригдан оролцсон байна.
Үүнд :
1. Профессор Christopher A. Pissarides, Лондонгийн Эдийн засгийн сургууль, 2010 оны эдийн засгийн ухааны Нобелийн шагналт: “Чөлөөт худалдааны хэлэлцээр, эдийн засаг болон мөнгөний нэгдэл: Европын Холбооны Улсын жишээн дээр” сэдэвт илтгэл
2. Профессор Thomas J. Sargent, Нью-Йоркын Их сургууль, 2011 оны эдийн засгийн ухааны Нобелийн шагналт: “Нээлттэй хилийн бодлогын үр нөлөө” сэдэвт илтгэл
3. Профессор Alvin E. Roth, Харвардын Их Сургууль, 2012 оны эдийн засгийн ухааны Нобелийн шагналт: “Зөрчилтэй зах зээл, хориглосон худалдаа”сэдэвт илтгэл тавьж оролцсоноороо онцлог байлаа.
Азербайжаны Засгийн газар, Гаалийн байгууллага чуулга уулзалтын үйл ажиллагаанд өндөр ач холбогдол өгснийг Гаалийн их сургуулиудын холбоо болон оролцогчид тэмдэглэсэн байна.
Гаалийн ерөнхий газар

















































