Тээврийн хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр хураах хугацаа өчигдрөөр дуусгавар болох байсан ч энэ сарын 24-ний өдөр хүртэл хойшлуулжээ.Дүүргийн оношилгооны төв болон татвар хураах нэг цэгийн үйлчилгээ ажлын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллаж байгаа бөгөөд амралтын өдрүүдэд 09:00-19:00 цагийн хооронд ажиллаж байна.

















































