
Ихэнхи их дээд сургуулиудын зуны амралт эхэлж байгаатай холбогдуулан оюутнуудын автобусаар үнэгүй зорчих эрх өчигдөрөөр дуусгавар болжээ. Өөрөөр хэлбэл тэд ирэх есдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл тасалбараа авч үйлчлүүлнэ гэсэн үг.
Харин зарим сургуулийн оюутнууд тодорхой шалтгааны улмаас зургаадугаар сарын 15-ныг хүртэл төлбөргүй зорчих гэнэ. Тэдгээрт ШУТИС, Анагаах ухааны дээд сургууль, Хууль сахиулахын их сургууль багтаж байгаа юм.
24tsag.mn