
Өнөөдөр төвийн нутгийн хойд хэсгээр, 3,4-нд ихэнх нутгаар 5-нд зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Говь талын нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурах төлөвтэй байна. Маргааш нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 27-32 хэм бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 16-21 хэмийн дулаан байна гэж Ус цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.