
Эцэг, эх, асран хамгаалагчаас хүүхдэд тавих анхаарал, халамж, хараа хяналт сул, эзэнгүй орхисноос түлэгдэх, усанд живэх, унаж бэртэх аваар осолд өртөх, хөхөөр дарж бүтэх, хүчирхийлэлд өртөх зэрэг шалтгааны улмаас хүүхдийн нас баралт Нийслэлийн хэмжээнд гарч байна.
Иймээс СБЭМН, Дэлхийн зөн ОУБ-тай хамтран “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд Ахуйн болон зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, авах арга хэмжээ сэдвээр 36 сайн дурын идэвхтэнг бэлтгэж ӨЭМТ-үүдтэй хамтран ажиллалаа.