
Баянзүрх дүүргийн ИТХ, ЗДТГ-аас дүүргийн цагдаагийн хэлтсийн албан хаагчдын гэр бүлийнхнийг эх үрсийн баярыг тохиолдуулан баярлуулдаг билээ. 2 дахь жилдээ уламжлал болгон зохиогдож байгаа энэ ажлын хүрээнд Эх, үрсийн баяраар дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү 1 дүгээр хэлтсийн хэсгийн байцаагч ахмад Б.Пүрэвсүрэнгийн гэргий Золжаргал, эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Х.Отгонбаярын гэргий Алтанцэцэг нарт баяр хүргэлээ. Төрийн албанд үнэнчээр зүтгэн, албаа нэр төртэйгээр биелүүлж яваа цагдаагийн албан хаагчдаа урамшуулж, ажлын хүнд бэрхийг нь хуваалцан, ар гэрээ авч явдаг гэр бүлийнхнийг нь баярлуулахад энэхүү арга хэмжээний гол зорилго оршиж байгаа юм. ИТХ-ын дарга Ц.Батхүү энэ үеэр "Цагдаагийн албан хаагчийн гэр бүлийн хүмүүс эр нөхрийнхөө албан үүргээ биелүүлэхэд нь түшиг болж, эх орныхоо төлөө давхар тангараг өргөсөн байдаг. Тиймээс төрдөө тууштай зүтгэх боломжоор хангаж байдаг гэргий нарыг нь эх үрсийн баяраар баярлуулах нь зайлшгүй юм" гэлээ.
Сэтгэгдэл (2)