
Тэгвэл үүнтэй холбоотойгоор манай улсад орж ирэх шатахууны чанарын асуудал сөхөгдөж эхэллээ. Тодруулбал шатахууны үнийг тогтвортой байлгах үүднээс хямд үнэтэй чанаргүй шатахуун оруулж ирээд байна уу? гэсэн хардлага иргэдийн дунд үүсээд байна. Учир нь сүүлийн үед жолооч нар автомашины бензин насос ихээр шатаж байна гэх бөгөөд энэ нь бензиний чанар муутай холбоотой гэдгийг ч хэлж байгаа юм.
Иймээс тэд импортоор орж ирэх шатахууны чанарын асуудалд анхаарал хандуулж, хатуу хяналт шалгалт хийхийг энэ төрлийн байгууллагуудаас хүссэн байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (182772)