
УИХ-аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр батлагдсан билээ. Уг хуулийг дагаж мөрдөх болсонтой холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд шинээр орсон зарим зохицуулалтыг нэг мөр ойлгож, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимаас сургалт зохион байгуулжээ.
Сургалтад Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Б.Ундрах хичээл заасан байна. Тус сургалтад иргэний хэргийн давж заалдах шатны зарим шүүх болон сум дундын шүүхийн шүүгч нар хамрагджээ.
Д.Ундрах /24tsag.mn/