АНУ дахь Төвд Монголын шашин соёлын төвийн тэргүүн Ажиа гэгээний санаачлагаар ЭХЭМҮТ-ийн хашаанд цусны өвчтэй хүүхдүүдэд зориулсан эмнэлэг баригдаж байгаа билээ. Эмнэлэгийн барилга 2012 оноос баригдаж эхэлсэн бөгөөд барилгын ажил тун удахгүй дуусах тухай сайхан мэдээ бидэнд байна. Тодруулбал Ажиа гэгээн өөрийн твиттер хуудсандаа "Цусны хавдартай хүүхдүүдийн эмнэлэг 5-р сарын 30-нд ийм байдалтай байна. Барьж дуусаад Эх нялхаст хүлээлгэн өгнө" хэмээн дараах зургийг нийтэлжээ.

Өнгөрсөн тавдугаар сарын 30-ны байдлаар
Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг нь 50 ортойгоор үйл ажиллагаа
явуулах бөгөөд цусны өвчнийг эмчлэх, илрүүлэх орчин үеийн тоног
төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон байх гэнэ.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)