
Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан баярын арга хэмжээний үед ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газар, Хамгаалалтын газар, Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журам хамгаалах газар, Гэмт хэрэгтэй тэмцэх газар, Замын цагдаагийн газар, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэг, хоёр, гурав, Багануур, Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс, Багахангай дүүргийн цагдаагийн тасгаас 860 алба хаагч, 94 автомашин, 4 нохой, 9 мотоцикл, 3 морьт эргүүл хэв журам сахиулж ажиллалаа.
21 аймгийн төвд “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах” өдрийн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх ажил зохион байгуулагдаж аймгуудын цагдаагийн газраас 455 алба хаагч хамгаалалтад ажиллаж олон нийтийн аюулгүй байдлыг ханган ажиллажээ.
Д.Ундрах /24tsag.mn/