
Аяны гол зорилго нь нийслэлийн нутгийн захиргааны болон тэдгээрийн харьяа газруудын удирдлагын үйл ажиллагааны явцад үүсч хөтлөгдсөн баримт бичгийн зохион бүрдүүлэлт, стандартын хэрэгжилтэд хяналт тавих замаар албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны явцад илэрч буй зөрчил, дутагдлыг арилгуулах, төрийн албан хаагчдын албан хэрэг хөтлөлтийн талаархи мэдлэг чадварыг дээшлүүлэхэд оршиж байгаа аж.
Мөн төрийн албан хаагчдын баримт боловсруулалт, хариутай бичгийн шийдвэрлэлт болон тамга, тэмдэг, хэвлэмэл хуудсыг хийлгэх, хэрэглэх, ашиглах талаархи ойлголт хандлага, баримт бичгийн зохион бүрдүүлэлтэд тавих дотоодын хяналт сайжирч, хууль тогтоомжийн хэрэгэжилт хангагдах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа юм байна.