“Бүтээн байгуулалтын цаг” уулзалтад “Гудамж” төслийнхэн оролцож мэдээлэл өглөө. Өнгөрсөн онд уг төслийн хүрээнд нийт 50 тэрбумын хөрөнгө оруулалт бүхий 18 уулзварыг шинэчилсэн. Харин энэ онд нийт 12 уулзварыг засч, янзлахаар болжээ. Тус 12 уулзварыг шинэчлэхэд нийт 68 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөж байгаа гэв Үүнээс гадна “Гудамж” төслийн хүрээнд энэ жил хөдөө, орон нутагт 41 тэрбум төгрөгийн зам засварын ажлыг гүйцэтгэхээр болсон байна. Харин хаана, хэзээ хийх талаараа ажлын хэсгийнхэн ярилцаж байгаа аж.
Нэг уулзварыг хийхэд дунджаар 1-1.5 тэрбум төгрөг зарцуулдаг байна.
Мөн Туул гол дагуу баригдах 25 км урттай хурдны замын ажлыг Хятадын Засгийн газраас санал болгосон дөрвөн компани хамтран гүйцэтгэхээр болсон талаар мэдээллээ. Энэ сарын 16-нд тус компаниудаас ирсэн саналуудтай танилцаж ажлаа эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Туулын хурдны замд Хятадын Засгийн газраас 193 сая долларын хөрөнгө оруулалт хийх юм байна.

Т.Энхэлээ