БНХАУ-ын Засгийн газар төрийн өмчит компаниудаа "Маккензи", "Бостон Консалтинг" групп зэрэг зөвлөх үйлчилгээний компаниудтай харилцахыг хоригложээ. Учир нь АНУ-ыг тэдгээр компаниудаар дамжуулан тагнуул хийж болзошгүй хэмээн ийм хориг арга хэмжээ авсан байна. АНУ-д төвтэй “Маккензи” компанийн хувьд манай улсын шинэ төмөр замын ТЭЗҮ-ийг хийснээр нь та бүхэн сайн мэдэх байх. Тус компани хэвтээ тэнхлэгийн дагуу барихаар төлөвлөсөн 1800 км шинэ төмөр замын төслийг 2011 онд хийсэн бөгөөд тэр нь бодит бус, хэт үнэтэй гэсэн шүүмжлэлд өртсөн юм.
24tsag.mn

















































