
Одоогоор тус их сургуульд хэрэгжүүлж буй бакалаврын сургалтын 50 хөтөлбөрийг ЮНЕСКО-ын ангиллын дагуу 25 хөтөлбөрт багцалж цаашид хөтөлбөрт суурилсан бүтцийг бүрдүүлж ажиллах нь зүйтэй гэж үзлээ.
Тухайлбал, ХААИС нь одоогоор 39 тэнхимтэй бөгөөд шинэчилсэн зохион байгуулалтаар 23 тэнхимтэй бүтцээр үйл ажиллагаа явуулах нь зүйтэй гэж тогтоожээ.
Мөн үүнтэй уялдуулан тус их сургуулийн бүрэлдэхүүний долоон сургуулийг хэрэгжүүлэх хөтөлбөрийн чиглэл, салбар шинжлэх ухааны судлагдахуун зэрэгтэй нийцүүлэн Мал эмнэлгийн сургууль, Мал аж ахуй, биотехнологийн сургууль, Экологи, газар тариалангийн сургууль, Инженер, технологийн сургууль, Эдийн засаг, бизнесийн сургууль гэсэн таван бүрэлдэхүүн сургуультай байхаар шийдвэрлэсэн байна.
Мөн их сургуулийн удирдлагын бүтцийг зургаан дэд захиралтай байсныг сургуулийн үндсэн чиг, үүргийн хүрээнд нийцүүлэн сургалтын, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны, эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан гурван дэд захиралтай байхаар санал нэгтэй шийдвэрлэлээ.
24tsag.mn