
Энэ жил манай орон дэлхийн ногоон өдрийг “Зөв сонгож, хэмнэлттэй хэрэглэе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ. Мөн энэ өдөр Монголын их дээд сургууль, МСҮТ, коллежийн оюутнуудын дунд “Flash mob” уралдаан зохион байгуулахаар удирдамж түгээгээд байна.
“Flash mob” чөлөөт бүжиг нь нэг зорилго, хүсэл дор хамгийн олон залууг нэгтгэж чаддаг. Энэ бүжгийн уралдааныг дэлхийн дулаарал болон цөлжилтийн эсрэг байгаль орчноо хамгаалах, ногоон хөгжлийг бий болгоход оруулах хувь нэмэр, хүсэл зориг, хүчин чармайлтыг урлагаар дамжуулан илэрхийлэх зорилгоор БОНХЯ, Монголын оюутны холбоо хамтран зохион байгуулна.
Уралдаанд оролцох баг 50-иас дээш оюутантай байх бөгөөд нэг сургуулиас хэдэн ч баг оролцож болох ажээ. Багуудыг 1-3 дугаар байр эзлүүлэн, 2-4 сая төгрөгөөр шагнах юм.
24tsag.mn