ШӨХТГ хуулиар хүлээсэн үүргээрээ тендерийн өрсөлдөөнийг шударга нөхцөлд тавьж байна уу аль эсвэл хэн нэгэн тухайн компанид зориулж тендер тавьж байна уу гэдэгт хяналт тавьдаг. Ерөнхийдөө 2014 оны эхний таван сарын байдлаар нийтдээ 50 орчим тендерийн гомдол ШӨХТГ-т иржээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тендертэй холбоотой өргөдөл гомдол 5 дахин нэмэгдсэн байгаа юм. Ихэвчлэн тухайн нэг аж ахуй нэгжид зориулж нөхцлийг нь тавих, тухайн тендерийг зарлаж байгаа этгээд өөрийн танил талдаа ямарваа нэг хэлбрээр холбоотой нөхдүүддээ зориулж тавих асуудал нэлээд их байгаа аж.Тэгэхээр тендертэй холбоотой ямарваа нэг зөрчлийг ШӨХТГ-т тавих хэрэгтэй. Тэд үүнийг ажлын 14 хоногт шийдэж асуудлыг шийдэж байгаа гэнэ. 2014 оны эхний 5 сарын байдлаар 46 тендерийн гомдлыг хүлээн авч шийдвэрлэжээ.
-Өнгөрсөн оны мөн үед 10 тендерийн гомдол
-Өнгөрсөн оны мөн үеэс 36-аар буюу 4,6 дахин илүү
-5 тендерийг одоо шалгаж байна.
-Үлдсэн 41 тендерийн гомдлоос:
-Тендерийн барим бичигт өөрчлөлт оруулж, шийдвэрлэсэн – 21
Тендерийн сонгон шалгаруулалтанд аль болох олон өрсөлдөгчийг оролцуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендерийн баримт бичгийн шалгуур үзүүлэлтийг багасгах, хуулийн 11.1.3-т “Барааны тэмдэг, нэр, хэлбэр маяг, төрөл, гарал үүсэл, үйлдвэрлэлийн арга, үйлдвэрлэгч буюу нийлүүлэгчийг тухайлан заасан шаардлага, нөхцөл тавихгүй гэж заасан зөрчлийг арилгуулах зэрэг арга хэмжээг авсан.
-Хугацаа хоцроож буюу нээлт хийсэн хойно ирүүлсэн, тендерт оролцохоор баримт бичиг худалдан аваагүй этгээд гомдол ирүүлсэн тул тус тус буцаасан - 14
-Зөрчилгүй – 6
-43 гомдлыг захиалагчаар нь авч үзвэл:
Яам, агентлагаас зарласан тендер-13
Худалдан Авах Ажиллагааны Газар-12
Төрийн өмчит үйлдвэрийн газрууд -11
Аймаг, нийслэл- 10
Д.Ундрах /24tsag.mn/

















































