Энэ сарын 4-нд нутгийн зүүн хагаст, 5-нд баруун болон төвийн нутгийн өмнөд хэсэг, говийн нутгаар, 6-нд нутгийн баруун хойд болон зүүн өмнөд хэсгээр, 7-нд төв, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Салхи 4,7-нд зарим газраар, 5-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан , өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна хэмээн Ус, цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээллээ.

















































