
Таван орны 68 тамирчин өрсөлдсөн энэхүү тэмцээнээс ой тогтоолтын их мастер С.Цогбадрах гурван алт, нэг хүрэл медалиар энгэрээ мялаасан байна. Түүнчлэн тэрээр 30 минутын “Тооны марафон”-ы төрөлд 1408 цифрийг цээжлэн алдаагүй нэрлэснээр насанд хүрэгчдийн ангилалд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.
Мөн Э.Энхмөнх хоёр алт, таван мөнгө, хоёр хүрэл медаль, Т.Энхжин гурван алт, нэг мөнгө, гурван хүрэл медалийн эзэн болжээ.
Дашрамд дурдахад, АНУ-ын Сан Диего хотноо энэ сарын 26, 27-ны өдөр “Extreme memory toumament” ой тогтоолтын тэмцээн болно. Тус тэмцээнд их мастер Ц.Бат- Эрдэнэ оролцох юм. Тэрээр 16 настай тамирчин бөгөөд энэ тэмцээнд оролцох тамирчдаас насаар хамгийн залуу нь юм.
24tsag.mn
Сэтгэгдэл (3)