МЗХ-ны дэргэдэх Хөдөлмөрийн төв бирж Чэжү дахь "Шонхор" циркийн захиалгаар циркэд ажиллах жүжигчдийг ажил хайгч залуучуудаас сонгон шалгаруулж зуучиллаа. Уг сонгон шалгаруулалтанд тэнцсэн 5 залуу сар орчим хугацаанд бэлтгэл
хийж өнөөдөр "Шонхор цирк"-ийн удирдлагуудтай хөдөлмөрийн гэрээ
байгуулсан байна.

Азийн аялал жуулчлалын гол бүсүүдийн нэг Солонгосын Чэжү арал жуулчдын анхаарлыг татдаг бөгөөд Монголын морин циркчид энд ажиллажэх орныхоо нэрийг өндөрт өргөж явж байгаа юм. Өнөөдөр явж байгаа залуу циркчид 2 жилийн хугацаанд Чежүд сурч боловсрох, ажиллах, мэдлэг ур чадвараа дээшлүүлэх юм байна.
Монголын залуучуудын холбоо
Сэтгэгдэл (2)