
Дүүргийн 2 дугаар прокурорын газраас Нийслэлийн цагдаагийн газрын гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтэстэй хамтран “Прокурорын байгууллагын тухай ойлголт , чиг үүрэг”, “Сонгинохайрхан, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2013 онд гарсан гэмт хэргийн нөхцөл байдал”, “Гэр бүлийн хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтуудыг Сонгинохайрхан, Баянгол дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын эцэг, эхийн төлөөлөл болох 200 иргэдийг хамруулан зохион байгуулсан байна. Уг сургалтыг Дүүргийн 2 дугаар прокурорын тамгын хэлтсийн дарга О.Алтангэрэл, нийслэлийн цагдаагийн газрын гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтсийн ахлах байцааг Сэржмядаг нар удирдан явуулсан бөгөөд гэр бүлийн хүрээн дэхи хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцсон байна.
Сэтгэгдэл (1)